2018.10.04

О.Баасанхүү: Төрийн албан хаагчийн ёс зүйгүйн төлөө кабинет хариуцлага хүлээх ёстой

Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай өнөөдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хураллдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд төрийн албаны завхрал, ялзралаас болж Засгийн газрын салбар хариуцсан сайд нар нэг нэгээрээ хариуцлага хүлээх биш кабинетээрээ хариуцлагаа хүлээх ёстой тухай байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Засгийн газрын нэг сайдад хариуцлага тооцохгүй кабинетээр нь хариуцлага тооцдог болно. Хэрвээ сайдад хариуцлага тооцдог бол өнөөдрийн дотор одоогийн Засгийн газрын 7-8 сайдыг зайлуулмаар байна. Гэмт хэргийн газарлт хэдэн хувь өсөв. Өдөр бүр хүчиндэх гэмт хэрэг гарч байна.

Дээрээс нь энэ төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал ямар байгааг та харж байна. Эрчим хүч, дулаан гээд салбар салбарт байдал ямар байгааг нэг бүрчлэн ярих боломжгүй болсон учраас кабинетээр нь хариуцлага тооцно гэдэг. Хүний амь үрэгдэхээс илүү ямар нөхцөлд кабинет хариуцлага хүлээх гэсэн юм.

Дархан-Улаанбаатар, нийслэлийн авто зам аюулгүй сайхан байгаа юм уу? өдөр бүр авто замын осол гарсаар байна. Үүнд би буруутай гээд сайд хариуцлага хүлээж байвал би ойлгоно. Гэтэл төрийн албаны ялзралын төлөө би хариуцлага хүлээе гээд байдаг.

Засгийн газрын тухай хуулийн 20-р зүйлд Төрийн албан хаагчийн нөөцийг, төрийн албаны сахилга хариуцлагыг ЗГХЭГ-ын сайд хариуцна гээд заачихсан байна. Гэтэл хууль өргөн барина, сайхан болно гэх ямар ёс зүйгүй юм бэ?

Харин хүн амьны хэрэг гарсан бол би хариуцлага үүрнэ гээд явах ёстой. Мөн энэ их хариуцлага алдсаныхаа төлөө Ерөнхий сайд ч бас “Хариуцлагын хувьсгал хийнэ” гэж амласнаараа хариуцлагаа хүлээгээч ээ?

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь байсаар байхад Газрын дарга нь хэнийг томилно хэнийг томилохгүй тухай яриад АТГ-*т бичиг өгөөд байж байдаг юм бэ? Энэ байдал бүх яам төрийн албанд байгаа. Энэ бол МАН ч тэр, АН ч тэр, “Монгол ялна” ч тэр адилхан болчоод байгаа юм. Та нар энэ төрийн ордныг цэвэрлээд гараад хариуцлагаа хүлээгээд өгөөч ээ?

1,3 сая доллар гээд ярьж байна.  Энэнд ч гэсэн гишүүд холбогдсон л юм байна лээ ш дээ. Төрийн албан хаагчийн ёс зүйгүйнх нь төлөө наанадаж ЗГХЭГ-ын дарга, цаанадаж Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. Тэрнээс биш зам, төмөр замаа хариуцан ажиллаж байсан хүн хариуцлага хүлээгээд байхгүй болчихлоо."