2018.10.04

МСҮТ-үүдэд 40 мянга орчим оюутан суралцаж байна

2019 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан уих-ын гишүүд эдгээр өдрүүдэд төсвийн төсөлтэй танилцаж байна.

Эрх онд МСҮТ-д суралцаж байгаа оюутан залуучуудад сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгохоор төсөв санхүүгийн тооцоог нь төсвийн төсөлд тусгаад байна. 

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ:

Төсвөө зөв хэлэлцэхгүй бол зүгээр хэт олонхоороо түрүү барьсан байдлаар энэ төсвийн өргөн барьсан, ийм байдлаар явахын бол энэ төсөв бол сайн төсөв болж чадахгүй ээ гэж харж байгаа. Өр авлага буурсан мэтээр олон хүний тархийг угаадгаа болимоор байна, үнэхээр өнөөдөр Монгол улсын гадаад өр 27,5 тэрбум доллар хэвээрээ байгаа, тэр дотроо засгийн газрын өр өнгөрсөн 2 жилийн хугацаанд үндсэндээ 3,5 тэрбум доллар өслөө шүү дээ тэрийгээ өнгөрсөн засгийн газаруудруу хамаг буруугаа чихэж, ингэж ажиллах зарчим бол байхгүй. Өнөөдөр өрийг өрөөр дарахгүй гэсэн  хаана байна, багш ажилчдын цалинг нэмж чадахгүй байгаа мөртөл өө нөгөө сурагчид, оюутнуудад бас л тэтгэлэг өгөх тухай төсөв дээр тодорхой мөнгө суулгах тухай ярьж орж ирж байна. Тийм л байсан бол анхнаасаа яах гэж оюутны 70,000 төгрөг хүчингүй болгосон юм.Тийм л байсан бол эх үүсвэрийнхээ тодорхой нөөцөөр багш ажилчдынхаа цалинг нэмэхгүй яасан юм.