2018.10.04

Л.Болд: Би албан ёсоор Үндсэн хуулийн цэцэд хандана

Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн үүссэн нөхцөл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцэд хандаж тогтоолгох болно гэж мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

"Монгол засаглал төрийн маш том хямрал нүүрэлснийг энэ үйл явдал нотоллоо. Улсыг удирдах хамгийн том эрх мэдэл нь УИХ-д байгаа. Энэ эрх мэдлээ Засгийн газраар дамжуулан хэрэгжүүлдэг. Гэтэл нэг яам бүхэлдээ удлирдлагагүй болчихсон байхад төрийн салбарын удирлага бүрэн хямралд орчихсон байхад УИХ, Засгийн газар нь үүргээ биелүүлдэггүй нөхцөл бий болсон байна.

Ерөнхийлөгчөөс бичиг ирээгүйн төлөө бүтэн 2 сар зүгээр сууж байсан. Үүний төлөө Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын нэг салбар удирдлагагүй байж болохгүй. Тодорхой хуульд заасан хугацаанд асуудлыг шийдлүүлээд явах ёстой байсан ч түр өөр хүн томилоод ингэж хугацаа алдаж байгаа нь хуульд нийцэхгүй. Би энэ асуудлаар албан ёсоор Үндсэн хуулийн цэцэд хандана. Өнөөдөр яригдаж байгаа асуудлын хариуц үүгээр гарах болно."