Цогзолмаа.Ц 2018.10.04 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: БСШУСЯ-аас хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл өглөө. 

Тус салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыр ажлын явцын талаар тэрээр тайлбарлаа. 

Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд: 

"Төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх тал дээр Засгийн газрын харьяа байгууллагууд ажиллаж байгаа.

БСШУСЯ-ны хувьд энэ жил бүтээн байгуулалтын 82 ажил 93%, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эрх шилжүүлсэн 59 ажил 90%-тай, нийслэлд шилжүүлсэн 48 ажлын гүйцэтгэл 85%, орон нутагт хийгдэж байгаа 81 бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 81%-тай хийгдээд явж байна."