О.Содбилэг 2018.10.04 | Vip76.mn

О.Содбилэг: Ирэх оны төсөвт долларын ханш хэдэн төгрөг байхаар тооцсон вэ?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Сангийн сайдаар хэд хэдэн тодорхой асуудлаар асуулт асуулаа. Тэрээр,  

Төсөв дээр валютын ханшийг хэдээр тооцсон вэ? Эрдэнэт үйлдвэрээс орж ирэх орлогоо хэрхэн тооцсон вэ? 100 хувь төрийн өмч гэж тооцсон уу? Орон нутгийн хуваарилалтыг орлоготой нь хамааруулж, зарлагыг нь шийднэ гэсэн. Манай Орхон аймгийн орлогыг 5 тэрбумаар өсгөсөн. Энэ сайн эдийн засаг сайжирсан харагдахгүй л байна л даа. манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь хэдэн хувьд хүрэхээр байгаа вэ? засгийн газраас эдийн засаг сайжирч байна гэсэн мэдээлэл байна. Гэтэл яг төсвийг харахаар яг тэгж харагдахгүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Монгол улсын эдийн засгийг ирэх жил 8 хувьтай байна гэж үзэж байгаа. Улсын төсвийн алдагдал нилээн буурсан. Монголын төгрөгийн ханш вон, рубль, юанийн эсрэг чангарсан, харин долларын эсрэг унаж байна. Яагаад гэвэл, АНУ-ын зарим улстай хийж байгаа худалдааны маргаан, импортын бодлоготой холбоотойгоор дэлхий нийтээрээ ханшийн хэлбэлзэлд ороод доллар чангарах үйл явц болж байна. АНУ өөрөө нөөцийн сан нь үе дараалан бодлогын хүүгээ нэмээд байгаа. Нийтээр аваад үзвэл дэлхийн улсуудын 85 хувьд долларын ханш чангарсан байна. 2019 оны төсөвт бид 2530 төгрөгөөр тооцсон.