С.Бямбацогт 2018.10.05 | Vip76.mn

С.Бямбацогт: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх оны төсөв дээр онцгой анхаарах шаардлагатай

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт дараах саналыг хэллээ.

Ирэх оны төсөв орлогоо нилээн дайчилсан.Ирэх жилийнхээс 20 орчим хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байна. Цалин тэтгэвэр, хөрөнгө 200улалтын зарцуулалтыг дэмжиж байна.

Гэхдээ бараа үйлчилгээ  бусад зардал өнгөрсөн оныхоос 260 гаруй тэрбумаар нэмэгдэхээр байна. Энд тэвчиж болох зардлууд байна гэж харж байна. Тиймээс урсгал зардлаа бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна шүү.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталсан.  Үүний хэрэгжүүлэлт дээр анхаарч ажиллах ёстой.

Өнгөрсөн 5 сард Засгийн газрын мөрийн хөтөлбөр ТББХороо энэ хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Ингээд нийт 382 зорилтоос 129 зорилт дээр илүү онцгой анхаарах шаардлагатай байна гэсэн. байгаа Харамсалтай нь энэ талаар тодорхой төсөв дээр суусан харагдахгүй байна. Тухайлбал, 1024 хувьцааг эргэлтэд оруулах, итгэлцлийн зээл олгох, ипотекийн зээл, хямд орон сууц, хүүхдийн мөнгийн хүүхэд бүрт олгох гэх мэт..олон ажлууд бий. Эдгээр ажлууд тодорхой суугаагүй байна. 

Хүүхдийн мөнгийн тухайд л гэхэд, Хүсэлт гаргасан хүүхэд бүрт нь олгоход 13-20 орчим тэрбум төгрөг л нэмнэ шүү дээ. Үүнийг шийдэхэд анхаарах ёстой. Малчинхувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.хуулийг ирэх оны 01.01 ээс эхлээд хэрэгжүүлэх ёстой шүү. үүнийг дахин хойшлуулж болохгүй