Д.Тэрбишдагва 2018.10.05 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Бидний хөгжлийн гарц ШУ, технологи, инновацийн салбар юм

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, 

Засгийн газар МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгөхөөр оруулж ирж байгааг зөв зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр амтай хүн бүр ЖДҮ ярьж байгаа. Гэтэл энд ажиллах мэргэжлийн ажилтан байхгүй байгаа шүү. 

Гэхдээ МСҮТ-ийн хүүхдүүд ямар нөхцөлд ажиллаж байгааг харвал, иэд 60,70 оны үеийн техник дээр ажиллаж байгаа. Ажилсаг Монгол хөтөлбөрийн хүрээнд энэ баазын нэмэгдүүлэхэд хэдэн төгрөг нэмж өгөөч ээ. 

Мөн Атрын -4 аяныг эхлүүлж өгөөч. Өчигдрөөс хойш М.Билэгт гишүүний яриад байгаа зүйл дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн малчин, фермер байгаа юу гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй байгаа шүү. 

Мөн Улаанбаатар хотын татаасыг 2012-2014 онд авдаггүй байсантай адил авахгүй байх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Мөн бид Шинжлэх ухааныхаа салбарын хаячихсан байгаа шүү. Үүнийгээ анхаараач ээ.