Д.Оюунхорол 2018.10.05 | Vip76.mn

Д.Оюунхорол: Улаанбаатар хотынхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна

Д.Оюунхорол: Улаанбаатар хотынхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол “2016 онд МАН-ын засгийн эрхий авснаас хойш эдийн засагт олон эерэг өөрчлөлт гарсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ зааланд үүндээ сэтгэл ханаж, бие биеэндээ магтаалын үг урсгах хэрэггүй” гэсэн юм. Учир нь иргэдийн амьдралд энэ өсөлт хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа гэдгийг гишүүн сануулсан юм. Тэгэхээр эдийн засгийн бодлого, төлөвлөлт дээр тодорхой алдаа байна, учир нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж чадахгүй байна шүү хэмээн сануулсан юм.

Тэрээр "Тиймээс хүртээмжтэй эдийн засаг, орлогын тэгш хуваарилалтын асуудлын онцгой анхаарах хэрэгтэй байна. Ингэхээр Улаанбаатар хотод хэт төвлөрөл үүссэн. Үүнийг хүчээр захиргааны аргаар зогсоох боломж байхгүй байгаа учраас үүнд тохирох төрийн зохицуулалтыг хийх хэрэгтэй байна. Тиймээс Улаанбаатар хотынхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна" гэдгийг онцлон хэлсэн юм.