Ж.Бат-Эрдэнэ 2018.10.05 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Хүн амынхаа тоотой уялдуулаад хөрөнгө оруулалтынхаа хувиралтыг хиймээр байна

Ж.Бат-Эрдэнэ: Хүн амынхаа тоотой уялдуулаад хөрөнгө оруулалтынхаа хувиралтыг хиймээр байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Хүн амынхаа тоотой уялдуулаад хөрөнгө оруулалтынхаа хувиралтыг нилээд өөрөөр хармаар байна. Булган, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар гэсэн нэг гишүүний төлөөлөлтэй 4 аймаг байгаа.

Яг хүн амаараа бол 2 гишүүн төлөөлөх ёстой. Үүнтэй нь уялдуулаад нэмж өгөх хэрэгтэй. Харьцангуй доор тавьсан байна. Мөн тухайн жилийнхээ гүйцэтгэлтэйгээ уялдуулаад хөрөнгө оруулалтаа тавимаар байна. Яг бодитойгоор тавих хэрэгтэй байна. Ингэхгүй нэг их том хөрөнгө оруулалт тавьдаг энэ нь жилийн эцэст хэрэгждэггүй.

Би дахиад ЖДҮ яримаар байна. Энэ бол халамж биш. Үүн дээр мөнгө тавимаар л байх юм. Өөрсдөө хийе, бүтээе гэж байхад боломжийг нь олгочих хэрэгтэй. Ажлын байрыг ер нь төр олгохгүй шүү лээ. Ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг нь олгомоор байна.

Мал аж ахуйг дээр М.Билэгт гишүүний дэвшүүлж байгаа томьёолол дээр нилээн анхаармаар байна. Жил гаруй бид нар ШИНЭ хөдөө төсөл дээр ярьсан. Энэ билэгт гишүүний санаачлагыг дэмжчихмээр байна. 30 саяыг борлуулна гээд төсөвтэйгөө уяад тавьчхаач.