Б.Энх-Амгалан 2018.10.05 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: Малын түүхий эдээ боловсруулж, гаргах асуудал маш чухлаар тавигдаж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гишүүн санал хэллээ

2019 оны төсөв боломж байгаа мөнгөндөө тулгуурласан төсөв орж ирсэн байна.

Зарлага талдаа нилээн таналт хийх гэж оролдсон байна. Монгол улс бол ХАА, МАА орон. Тийм учраас малын түүхий эдээ боловсруулж, гаргах асуудал маш чухлаар тавигдаж байна. Тиймээс эхний ээлжид малаа эрүүлжүүлэх, хоёрдугаарт өвчнөөр үхсэн малын сэг, зэмийг устгах, гуравдугаарт аймгуудад явуулын мал эмнэлгийн цэгүүдийг бий болгох, газар дээр нь эмчлэх, ариутгах ажил чухал байна. Үүн дээр хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн технологийн паркийг байгуулах асуудал маш чухал. ингэх юм бол бид нар 15 сая ширхэг арьс, 10 мянган тонн ноолуур, 500-600 мянган тонн ноосныхоо анхан шатны боловсруулалтыг хийж, экспортлох юм боломж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргахын тулд гол хэрэглэгчдэд нь хүргэх дэд бүтцийг нь л шийдэх ёстой. Төмөр зам, авто замынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй.

Мөн гадаад худалдааны орлогыг нэмэгдүүлэх боломжууд байна.