Л.Болд 2018.10.05

Л.Болд: УИХ-ын гишүүд зүгээр л ЯРИГЧИД болсон байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Болд санал хэллээ.

Тэрээ, "УИХ-ын хэлэлцдэг хуулиудаас хамгийн хариуцлагатай нь төсөв. Гэтэл энэ дундуур сайдын асуудал оруулж ирж хэлэлцүүлж байна. Төсвөөс илүү бялуу хувааж идэх асуулал нь чухал юм байна. Энд бол гишүүд ярьдаг зүйлээ ярьдаг давхар дээлтэй сайд нар нь сонсож байгаа зүйл алга. УИХ-ын гишүүд зүгээр л яригчид болж" хэмээн байр сууриа илэрхийллээ.