Нямбаатар.Х Ж.Мөнхбат Ундраа.А Оюун-Эрдэнэ.Л 2018.10.05 | Vip76.mn

ЗТХ-ийн яамны сайдаар Я.Содбаатарын томилох үед хэн гишүүн, юу захив?

ЗТХ-ийн яамны сайдаар Я.Содбаатарын томилох үед хэн гишүүн, юу захив?
Я.Содбаатар

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

Ингээд шинэ сайдад хандан зарим гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

Х.Нямбаатар: Шинэ сайд зоримог шийдвэрүүд гаргаж ажиллаарай

Хоёр зүйл дээр анхаарч ажиллаарай. Нэгдүгээр, УБ хотын түгжрэлийн асуудал хамгийн тулгамдсан асуудал байгаа. Олон нийтийн санал асуулга явуулаад, зөв эсвэл буруу гарын дүрэмтэй болох эсэхээ шийдээрэй.Тэгээд цаашдаа он заагаад, зоримог шийдвэр гаргаа ч ээ гэж хүсэж байна. Гишүүн бүр хэлж байна. Төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээ муу байгааг хэлж байна. Энэ салбарт мөн зоримог шийдвэр гаргаач ээ гэж хүсэж байна.

А.Ундраа: Салбар хоорондын уялдааг хангаж ажиллаарай

3 асуудал дээр таныг тэмдэглэж аваасай гэж хүсэж байна.

Нэгдүгээрт УБТЗ-д ажиллагсдын зөвлөгөөн сая Төрийн ордонд хийсэн. Тэдний нийгмийн асуудал 1949 оны гэрээгээр явж ирсэн. Тэгэхээр тэдний тэтгэврийн асуудал хоёр тал ижил түвшинд зохицуулах шаардлага байгаа. Энэ зөв шийдвэрийг яаралтай гаргаад яваарай.

Хоёрдугаарт, Тээврийн дээд сургуулийн асуудалд анхаараарай. Тэнд суралцагчдын чадамжийг анхаараарай.

Гуравдугаарт, Та бол Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх лобби бүлгийн гишүүн.Хариуцлагатай уул уурхайг зам тээвэргүйгээр төсөөлөх аргагүй. Салбар хоорондын уялдааг хангаж ажиллаарай.

Л.Оюун-Эрдэнэ:Чингис хааны төрсөн нутагт дэд бүтэц тавих асуудлыг анхааралдаа аваарай

Сайдад хандаж нэг санал байна. 2018 оны 8 сарын үед Өвөрмонголд “Чингис хаан” нэртэй айрлайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор 50 гаруй онгоцтойгоор нислэг хийж эхэлсэн. Мэдээж бмд Өвөр монголчуудад хүндэтгэлтэй хандах ёстой. Та бол түүхийн ухааны доктор хүн. Үүнийг анхаарч хараарай. Түүх, өв соёлтой холбоотой, түүхэн дурсгалт газартай холбоотой олон зүйл элсний нүүдэл шиг эрсдэл рүү явж байгаа шүү гэдгийг би удаа дараа анхааруулж байгаа. Тэгэхээр түүхэн дурсгалт газруудаа дэд бүтэцтэй холбох энэ ажлаа анхаараарай. Энэ бол төрийн бодлогын цөм байх ёстой.


Ж.Мөнхбат: Яам аа битгий хувийн компани, нутгийн зөвлөл болгоорой

Хэд хэдэн зүйлийг хэлье. Эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой төмөр зам, авто замуудаа хурдан шийдэж, гацаанаас нь гаргаарай. Таны очиж байгаа яам нилээн хэл амтай яам. Тэнд үе үеийн сайдын нүүрэн дээр байдаг нөхдүүд байгаа. Тэднийг цэгцэлж аваарай. За тэгээд цэгцэлж байна гээд битгий бужигнуулаарай. Яам аа битгийн хувийн компани болгоорой, яамаа битгий нутгийн зөвлөл болгоорой. Дээрээс нь үр дүн гаргаж ажиллана гэдэгт итгэж байна. Гараас нь юм гардаггүй. чимээгүй суудаг сайд нар байх юм. Сургийг нь сонсохоор тойрогтоо 2020 сонгуульд орох гээд яамныхаа төсвийг тийш нь зарцуулаад явж байна гэх юм.

Эцэст нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн битгий мартаарай. Мөрийн хөтөлбөрт, 2020 гэхэд Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замын холбоно гэж орсон. Орхон гол дээр гүүр тавьж барина гэсэн байгаа. Энэ ажил 2 жил Сангийн яам дээр очоод буцаж байгаа. Энэ өдөр ач холбогдол бүхий замыг ажил хэрэг болгож яваарай.