Ж.Бат-Эрдэнэ 2018.10.05 | Vip76.mn

ШИНЭ сайдад ХУУЧИН сайд юу захив?

ШИНЭ сайдад ХУУЧИН сайд юу захив?
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

Түүнийг томилох үеэр салбарын өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллахыг сануулсан юм. 

Тэрээр, Нэгдүгээрт 

"Боловсон хүчин дээр гоц анхаараарай. Боловсон хүчний хувьд хариуцлагагүйн зуд болсон гэж хэлж байна. Би Сайдаар ажиллахдаа нилээд цэгцэлсэн байгаа. Одоо яамны санамж гэж байхгүй болсон шүү. Бүх газрын дарга нарыг сольсон байгаа. Хэрэгжээд явж байгаа бодлогын яг суурийг мэдэх газрын дарга тэнд нэг л байгаа байх. Тэгэхээр эхлээд явж байгаа, эхлэх гэж байгаа олон ажлыг цааш нь авч явахын тулд шинэ газрын дарга дээрээ гоц анхаарах хэрэгтэй. Дахин сонгон шалгаруулалт болох юм байна лээ. Үүн дээр анхаараарай. Явах ёстой хүмүүс нь эргээд ирчихсэн байгаа шүү. Хүн удирдана гэдэг чинь заавал тэр салбарын мэдэж байгаа гэхээс илүү менежментээрээ л удирдах нь гол байдаг юм шүү дээ" гэсэн юм. 

Дараагаар нь тэрээр,  "Тавантолгойн- Гашуунсухайтын төмөр зам  явах бүх эрхзүйн нөхцөл нь бий болсон байгаа шүү. Үүнийг хэрэгжүүлээрэй. мөн Авто зам цааш нь барих гэхээс илүү авто замаа хянах, сайжруулах дээр анхаарах ёстой шүү" хэмээн захисан юм. 

 Эцэст нь тэрээр, "Иргэний нисэхийн салбарын либералчлалын бодлогыг гаргасан. Үүний ард ард түмэн хожих юм. Шинэ нисэх буудал бий болох ёстой. Энэ либералчлал бол иргэдийн эрх ашиг талаасаа бодож гаргасан бодлого. Тийзийн үнийг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор гаргасан шүү" гэдгийг хэллээ.