Л.Энхболд 2018.10.05 | Vip76.mn

Л.Энхболд: Эдийн засгаа сайжруулна гээд хүний эрх хоцорчих бий гэж айж байна

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд шинэ сайдад хандаж эхний томилолтоо Өмнөговь аймаг хийхийг санал болголоо. 

Тэрээр, 

Монгол улсын бүх бодлого Эдийн засгаа сайжруулах руу хандуулж байна. Гэхдээ эдийн засгаа сайжруулна гээд хүний эрхийн асуудал тэнд хоцорчих бий гэж айж байна. Эдийн засгийг сайжруулахын тулд маш олон дэд бүтцийн асуудал байна. тухайлбал миний сонгогдсон Өмнөговь аймагт , Тавантолгой-Ханги мандлын зам, Тавантолгой -Гашуун Сухайтын зам, Баруун наран, Цогт цэцийгийн замын асуудал анхаарлаа хандуулахгүй бол тэнд хүний эрх зөрчигдөөд байна. Сайд болоод эхний томилолтоор тийшээ яваасай гэж хүсэж байна.