Ж.Бат-Эрдэнэ 2018.10.05 | Zindaa.mn

Ж.Бат-Эрдэнэ: Хүн талаасаа ажиллах бололцоо байгаагүй

Ж.Бат-Эрдэнэ: Хүн талаасаа ажиллах бололцоо байгаагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд /ЗТХЯ/-аар УИХ-ын Я.Содбаатарыг томиллоо. Дээрх шийдвэртэй холбогдуулан ЗТХ-ийн өмнөх сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн сэтгэгдлийг сонирхсон юм.

Түүнээс “Сайдын албан тушаалаа өгсөн явдал Таны хувьд хэр шударга зүйл болсон бэ?” хэмээн асуухад “Маш хамарсалтай хэрэг гарчихаад байхад сайдын үүрэгт ажлаа хийсээр байна гэдэг ёс зүйгүй хэрэг л дээ. Хүн талаасаа ямар ч ажиллах бололцоо байгаагүй. Ажлаа өгсөн явдалдаа бодож санаад байх зүйл байхгүй. Гэхдээ Монголын төр боловсон хүчнийхээ бодлогод анхаарах хэрэгтэй нь энэ үйл явдлаас харагдаж байна. Нөгөөтэйгүүр сайдаар ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил их байгаа. Энэ ажлуудыг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай. Үе үеийн Загсийн газрын үед хийж чадаагүй олон ажлыг хийсэн шүү. Иргэний агаарын тээврийн либералчлал байна. Эрх ашгууд дандаа мөргөлдөж байсан. Энэ ажлаас тийзний үнэ буурах ёстой, ажлын байр бий болох ёстой, аялал жуулчлал хөгжих ёстой. Мөн Тавантолгойн төмөр зам явах бүх эрх зүйн орчныг бий болголоо. "Улаанбаатар төмөр зам"-тай холбоотой өрийн асуудлыг үндсэнд нь шийдлээ. Замын хувьд хоёр жилийн дараа нийслэлтэй холбогдох бүх замуудаа хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байсан” гэж хариулсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn