2018.10.05

Л.Элдэв-Очир: Төрийн албыг чадварлаг, цомхон байлгахад анхаарч ажиллаарай

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир төрийн албаны цомхон чадварлаг зарчимд тулгшуурлан ажиллдахыг түүнд захилаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

"Зам тээврийн хөгжлийн сайдыг томилж байгааг бүрэн дэмжиж байна. Ер нь энэ бол төрийн албаны сахилга хариуцлага алдагдаж, ужгирсан явдал юм. Шинэ томилогдож байгаа хүнд нэг зүйл хэлье.

Төрийн албан цомхон чадварлаг байх ёстой гэсэн шалгуурт ажлаа төвлөрүүлэн ажиллаасай гэж хүсч байна. 2012-оноос хойш өнөөдрийг хүшртэл 30 мянга орчим хүн төрийн албанд нэмэгдэж оржээ. 192,5 мянган хүн 4 ангиллаар төрийн албанд ажиллаж байна. Төрийн захиргааны албанд л гэхэд 2012 онд 16 мянга, 2016 он гэхэд 19 мянган хүн төрийн захиргааны албанд шинээр ажилд орсон.

Үндэслэлгүй орон тоо нэмэгдсэн, төсвийн зардал өссөн, ажлын ачаалал хангалтгүй гэсэн олон асуудал дагуулдаг. Ажлын байранд тавигдах шаардлага гэж бий. Төрийн албан хаагчид үнэхээр энэ шаардлагаа хангаж чадаж байна уу үгүй юу? Ажил үүргийн хувиарлалт нь оновчтой юу? Хийдэл давхардал байна уу? гэдгийг яамандаа анхаармаар байна. Төрийн албан хаагч цалин багатай л гэдэг.

Гэтэл төсвийн зардал нэмэгдээд л байдаг. Тиймээс шаардлагагүй орон тоог цомхотгоод тэндээс хэмнэсэн санхүүжилтээр төрийн албаныхаа цалинг нэмэх хэрэгтэй."