Л.Болд 2018.10.05 | Vip76.mn

Л.Болд: Сайдгүй учраас Зам тээврийн хөгжлийн яамны төсөв 40 хувиар буурлаа

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр,

Өнөөдрийн томилгоо хийх болсон шалтгаан сайхан үйл явдал биш. Монголын төрд урьд өмнө нь үзэгдээгүй аймшигтай зүйл болж парламентын түвшинд ярилцлаа. Үндсэн хуулийн дагуу сайд өргөдлөө өгвөл 7 хоногийнд дотор томилгоо хийгдэх ёстой. Төсвийн анхдугаар хэлэлцүүлгийн дундуур энэ хариуцлагатай салбарын сайдын томилгоог яаравчилж, инээд хөөр болгож хийх буруу. Ирэх долоо хоногт нухацтай ярилцаад томилгоо хийхэд цаг хугацаа, хууль эрх зүйн хувьд зөрчил болохгүй. 

Хүнд хамгийн ойрхон төр бол зам байдаг. Төрийн замыг өдөр болгон байнга хэрэглэж байдаг. Энэ чухал салбар ямар нөхцөлд байгааг мэдэж байгаа.

Сайдгүй учраас энэ яамны төсөв 40 хувиар буурсан байна.

Ийм л бодлоготойгоор ард түмнийхээ амьдралыг тодорхойлох зам тээвэр, дэд бүтцийнхээ асуудлыг хэлэлцэж байна. Дархан-Налайхын зам амь насны зам болоод удаж байна. Өмнөх хоёр сайд Азийн хөгжлийн банкинд найдаж суусан. Энэ замыг гадны зээл тусламж хүлээлгүйгээр шууд төсөвтөө суулгах ёстой. Монгол Улсад мөнгө байгаа л бол хүмүүсийнхээ амь насны төлөө энэ замыг засах ёстой.