2018.10.05 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: Зам тээврийн салбарт хариуцлагагүйн зуд нүүрлэсэн

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм.

Энэ үеэр Б.Энх-Амгалан гишүүн шинэ сайдад хилийн боомтууддаа анхаарч ажиллаж Монгол Улсыг дэлхийд гарах боломжуудыг тэлэхийг хүслээ.

Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүн:

"Я.Содбаатар гишүүнд баяр хүргэе. Таны авч байгаа энэ салбарт хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Салрт хийх ажил маш их бий. Монгол Улсын эдийн засагт асар их өөрчлөлт авчрах салбар юм. Монгол Улс далайд гарцгүй учраас 2 хөршөөрөө дамжин гарах гарц, орцуудаа сайн тооцож эдийн засгийн коридоруудаа бэлдэх хэрэгтэй.

Улсынхаа баруун, зүүн талаархи хилийн боомтууддаа анхаарч нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Автозамуудаа сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай.

Мөн шинэ нисэх буудалд ажлаа авангуудаа аудитын шалгалт оруулаарай. Төсвийн тоо огцом өссөн тоо баримт бий.

МИАТ компанид онцгой анхаараарай. Гадны авиа компаниудад чиглэлээ алдах юм бол боломжоо бид алдана. Мөн үйлчилгээний тал дээр нь анхаараарай.

ИНЕГ-т сургалтын төлбөр авч гадагшаа сургуульд явсан нөхдүүд эргэж ирээгүй тухай мэдээлэл бий. Энэ мэтчилэн ажлууддаа онцгой анхаарч өгөөрэй. Ажлын амжилт хүсье."