Цогзолмаа.Ц 2018.10.08 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Боловсролын түнш байгууллагуудыг өргөмжиллөө

Боловсролын түнш байгууллагуудыг өргөмжиллөө

Монголын болон дэлхийн багш нарын өдрөөр боловсролд ээлтэй байгууллагуудыг анх удаа шалгаруулж, өргөмжиллөө. “Боловсролыг тууштай дэмжигч байгууллага”-аар Азийн хөгжлийн банкОюуны болон техникийн хөрөнгө оруулагч байгууллага” -аар  Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, “Боловсролын салбарын найдвартай түнш байгууллага” –аар  Мобиком корпораци“Хүүхэд, өсвөр үеийнхний оюун ухааныг тэтгэн хөгжүүлэгч байгууллага” -аар Монголын оюун ухааны академ“Монгол агуулгыг түгээн дэлгэрүүлэгч байгууллага”-аар Монгол контент ХХК“Бүтээн байгуулагч шилдэг байгууллага”-аар “Шинэ Монгол-Харамафүжи” сургууль тодорлоо.

Боловсролын салбартай тууштай, тогтвортой хамтран ажилладаг, Монголын боловсролын салбарын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлсэн, тус салбарт хөрөнгө оруулалт хийж, сургууль, цэцэрлэг барьж байгуулсан,  өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил хамгаалалд жинтэй хувь нэмэр оруулсан зэрэг  хүндтэй үйлсийг бүтээсэн байгууллагуудад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар  өргөмжлөл гардуулаа.