Цогзолмаа.Ц 2018.10.05 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Багш нар төрийн дээд одон, медаль хүртлээ

Багш нар төрийн дээд одон, медаль хүртлээ

Монголын багш нарын 52, дэлхийн багш нарын 24 дэх жилийн баярын өдөр боловсролын салбарт үр бүтээлтэй идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүс төрийн дээд одон медаль болон Монгол Улсын Засгийн газрын шагналар шагнагдлаа.

    Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, салбарын хөгжилд онцгой  хувь нэмэр оруулсан багш нарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар шагналыг гардуулан баяр хүргэлээ. Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн багш З.Должинсүрэн, Орхон аймгийн Спортын дунд сургуулийн менежер П.Байгалмаа нар шагнагдлаа.

   Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр  НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн, Б.Болорчимэг, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах төслийн ажилтан Г.Норжмаа, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн технологийн багш Д.Энхцэцэг, Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн хими биологийн багш Т.Батцэцэг, Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургуулийн менежер Д.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн монгол хэлний багш Б.Болорсайхан, Багахангай дүүргийн Хангай цогцолборын биеийн тамирын багш Л.Баатарсүх, Налайх дүүргийн Голомт цогцолборын бага ангийн багш Б.Жаргалмаа, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолборын математикийн багш Б.Пунсалмаа, Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 226 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Чанцалдулам, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш Ү.Амарбат нар шагнагдлаа.

   Боловсролын жуух бичиг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн биологийн багш Б.Энхмаа, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн монгол хэлний багш Ж.Ундармаа, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн англи хэлний багш М.Элбэгзаяа, Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Э.Бямбадаш, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн дизайн технологийн багш Т.Энхжин, Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн багш Бямбажавын Будсүрэн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн технологийн багш С.Дэршигжүгдэр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цогоо нар шагнагдлаа.