Т.Бямбаа 2018.10.05 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Сургалт арга зүйн зөвлөлийн хурал боллоо

Сургалт арга зүйн зөвлөлийн хурал боллоо

Мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан холбооны дэргэдэх сургалт арга зүйн зөвлөл 2018 оны 10-р сарын 05-ны өдөр хуралдлаа.
Тус хурлаар шинээр нэмэгдсэн дадлагажигч инженерийн сургалтын хөтөлбөр, арга зүй, заах багш нарын талаар хэлэлцэж, мөн инженер техникийн ажилтнуудад зориулсан тестийн номын явц, 2018-2019 оны сургалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.