Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг танилцуулахад бэлэн болжээ
2018.10.10

Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг танилцуулахад бэлэн болжээ

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн гэрээг шалгаж эхэлсэн.

Тэгвэл ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулахад бэлэн болсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлт гарсан. Одоо ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгтгэж байна” гэж Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мэдэгджээ.

Хариуд нь Байнгын хорооны дарга Д.Дамба-очир “бэлтгэл ажил бүрэн хангагдсан тохиолдолд уг Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг шуурхай хэлэлцэх боломж нээлттэй” гэдгийг онцолсон байна.

Т.НОМИН