Л.Оюун-Эрдэнэ 2018.10.11 | Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ:УИХ энэ сард Улсын Ерөнхий Прокурорын тайланг сонсьё

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд энэ өдөр хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "иргэдтэй уулзахад эдийн засаг гэхээс түрүүнд авилгатай холбоотой асуудлыг шийдэх тухай ярьж байна. Судалгаагаар 90 хувь нь авилгатай холбоотой дуулиант хэргүүдээ  эцэслээч гэсэн хүлээлтээ илэрхийлдэг болсон байна. Эдийн засаг тэлсэн ч гэсэн авилгатай холбоотой асуудал ингээд яваад байвал энэ өсөлт иргэдэд хүрэхгүй байна" гээд энэ сард багтаж Улсын Ерөнхий Прокурорын тайланг энэ сард сонсох хэрэгтэй байна. Хуулиар жилд нэг удаа тайлангаа тавих боломжтой байгаа. Үүнийг сонсож байж дараа дараагийнхаа хуулийг хэлэлцвэл үр дүнтэй гэсэн байр суурийг хэллээ.