О.Баасанхүү 2018.10.11 | Vip76.mn

О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаарх асуулгыг сонсмоор байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд энэ өдөр хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын О.Баасанхүү "Би Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой мөн өр төлбөртэй холбоотой асуулга Засгийн газарт тавьсан. Хариулт нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бичгээр ирсэн байгаа. Үүнийг энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар сонсмоор байна" гэлээ.