2018.10.11

Б.Бат-Эрдэнэ: Цэргийн салбарт бэлтгэгдсэн хүний нөөцөө төр сайтар ашиглах хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын нэр бүхий гишүүд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-д гэснийг 5 жилийн цалин хөлсний нийлбэрийн 60-д гэж, 7 жил гэсний 5 хүртэлх жил гэж өөрчлөхөөр хуулийн төслийг өргөн барьсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. 

Хуулийн төслийг дэмжиж байна. С.Чинзориг сайдад хандаж хэлэхэд, Ер нь эдийн засгийн хүндрэл гарахаар, юуны түрүүнд тусгай чиг үүрэг хүлээсэн албаны ажиллагсад, тэдний нийгмийн баталгаа руу ханддаг шүү. Үүний оронд доороос нь нэмэх бодлого барих хэрэгтэй шүү. Энэ бол нийгмийн зүй ёсны шаардлага.  Энэ нэг удаагийнх биш, өмнө нь бас нийгмийн баталгаа руу дайрч байсан шүү.  Энэ онцлогтой салбарын хувьд  5 жил байх нь зүйтэй.