2018.10.12

Ж.Мөнхбат: Сангийн яам "хошин шог"-ийн төсөв оруулж ирсэн

УИХ-ын өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонслоо. 

Энэ үеэр томоохон эдийн засгийн бодлогууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнбат Засгийн газраас асуулаа.
 

Эдийн засаг, экспортоо дэмжих авто зам, төмөр замын ажил хийх амлалт биелэхгүй болчих гээд байна.  2019 оны хавар ажил эхэлнэ барьсаар байтал сонгууль болно.Яг энэ чиглэлийн бодлого, ажил ямар шатандаа явна?

Тавантолгой IPO гаргана гээд байна. Замаа шийдээгүй байж IPO  гаргаад хаа хүрэх вэ?

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай явна вэ? Дахиад хөтөлбөрүүд өргөн барих сураг байна. Энэ хэдийд өргөн барьж, хэзээ нэг ажил болж жигдэрэх вэ?

МАА түүхий эд дээр салбарын яам нэгдсэн бодлого явуулчхаж яагаад болохгүй байгаа юм бэ? Сангийн яам "хошин шогийн" төсөв оруулж ирлээ. Нөгөө ажлын байр бий болгож, татвар төлж байгаа ЖДҮ-ийг дэмжих байгаа бодлогыг тас хасаад ирлээ.