О.Содбилэг Г.Занданшатар 2018.10.12 | Vip76.mn

О.Содбилэг: Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтын тайлангаа гаргахад бэлэн үү?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа гишүүний "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар" Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

1. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар Монгол Улс 2019 онд тайлан өгөх ёстой. Энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөөгөө одоо гаргаж байгаа юм байна. Бэлтгэл ямар түвшинд байна вэ? Эндээс манай улс амлалтаа хэр биелүүлдэг болохыг харагдах юм.

2. Монгол Улс 2030 он хүртэл төлөвлөгөөндөө дундаж орлоготой иргэдтэй болно гэсэн. Үүндээ хүрэхийн тулд том төслүүдээ хөдөлгөнө, орлогоо өсгөнө, экспортоо нэмэгдүүлнэ гэсэн. Үүний дагуу хийж байгаа ажлууд юу байна вэ?

О.Содбилэг гишүүний асуултанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хариуллаа.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын тайланг бэлтгэх ажлын хэсэг байгуулагдаад ажил нь эхэлсэн явж байгаа. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа.

2030 он гэхэд Монгол Улс дундаж орлоготой орнуудын эгнээнд орно гэж төлөвлөөд байгаа. Тодорхой ажлууд хийгдэж байна. Зарим томоохон ажлуудын бүтээн байгуулалт хийгдээд явж байгаа.