Сарангэрэл.Д 2018.10.15 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Төсөл арга хэмжээний хүрээнд 10 түргэний машинаар хангагдана

Төсөл арга хэмжээний хүрээнд 10 түргэний машинаар хангагдана

“Япон улсын засгийн газрын “өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээ байгуулах” ёслолын  үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Тус төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгогдоно.

Үүнд:

  1. Нэгдүгээр төв эмнэлэг-1ш
  2. Хоёрдугаар төв эмнэлэг-1ш
  3. Гуравдугаар төв эмнэлэг-1ш
  4. Согог судлалын үндэсний төв-1ш
  5. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1ш
  6. Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1ш
  7. Судлалын үндэсний төв-1ш
  8. Түргэн тусламжийн төв-3ш нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин  нийлүүлэгдэнэ.

Дээрх автомашинууд нийлүүлэгдсэнээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавхи өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжыг нэмэгдүүлж байгаа юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.4. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлж, Автомашины парк шинэчлэлийн хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж төсөл арга хэмжээ юм.

Япон улсын Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дэмжин,  өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний заримаас дурдахад: 

  • 2013 онд  Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд  4,036,480,0 төгрөгийн 4 төрлийн (OLIMPUS дурангийн иж бүрдэл, Зөөврийн ЭХО аппарат, ариутгалын автоклав, өвчтөний тэргэнцэр) эмнэлгийн  тоног төхөөрөмжийг  гуравдагч шатлалын 7 эмнэлэг (УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ), амаржих газрууд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хандивлаж, хүлээлгэн өгсөн.
  • 2014 онд  Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд   2,1 тэрбум  төгрөгийн түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин,  ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг бэхжүүлэхэд  16,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангах төсөл амжилттай хэрэгжсэн.  Мөн 2014 онд Өвөрхангай болон Говь-Алтай аймгийн 35 сум, сум   дундын  эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах 13,2 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн ба энэхүү төслийн үлдэгдэл төсвөөр тус бүр нь 16,0 сая төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэгдсэн MT-610  загварын 32 ширхэг Ургийн мониторыг 2018 оны 5 дугаар сард хүлээлгэн өгсөн.