Л.Мөнхбаатар 2018.10.15 | Vip76.mn

“Миний хөвсгөл” фото зургийн уралдаанд оролцохыг урьж байна

“Миний хөвсгөл” фото зургийн уралдаанд оролцохыг урьж байна
Хөвсгөл нуур

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Миний Хөвсгөл” сэдвийн дор фото зургийн уралдаан зарлажээ.

2018 оны 10 сарын 13-наас 11 сарын 30-ны хооронд явагдах уг уралдаанд Хөвсгөл аймгийн иргэд оролцох боломжтой юм. Зургийн уралдаанд тэргүүн байранд шалгарсан 1 хүнд Nikon брэндийн гэрэл зургийн аппарат, хоёрдугаар байранд шалгарсан 3 хүнд Samsung брэндийн гар утас бэлэглэх бөгөөд тусгай байрт шалгарсан 5 хүнд мөн бэлэгтэй ажээ.

Хөвсгөлийн үзэсгэлэнт байгалийг дурандаа буулгасан бол та MUNKHBAATAR Lkhagva фэйсбүүк хуудас руу мессэжээр зургаа илгээгээрэй.

Тавигдах шаардлага:

~ Байгалийн зураг байх /Хөвсгөл аймгийн/

~ Зураг тайлбартай байх

~ Зургаа илгээхдээ эргэж холбогдох дугаарын хамт ирүүлэх

~ Аппарат, гар утас аль, алинаар нь авсан зураг байж болно

~ Цаг хугацааны хувьд хэдийд ч авсан зураг байж болно

~ Нэг фэйсбүүк хаягнаас нэг зураг хүлээж авна