М.Билэгт 2018.10.15 | UBS ТВ

"Атрын 3-р аян" шиг зохицуулалтыг МАА салбарт хийе

УИХ-ын гишүүн М.Билэгт: Монгол Улс хэдэн мянган жил үндэсний баялаг дээр тулгуурлаж, эдийн засгийн эргэлтээ зохицуулж ирсэн.

Гэтэл зах зээлд шилжсэн сүүлийн 20 жилд төр бодлогоор зохицуулаагүйн үр дүнд үндэсний баялаг хог дээр хаягдах дээрээ тулаад байна. Малын тоо толгойн өсөлт нь борлуулалтаас хэдэн зуу дахин давж байна.

Өнгөрсөн онд 14 сая толгой мал эргэлтэд орсон. Гэтэл 20 гаруй сая төл мал хүлээж авсан. Одоо байгаа малчдын нас нь ахисан. Цаашид малчидгүй болчихвол үндэсний баялаг үгүй болох эрсдэлтэй. Мал маллах тийм амар зүйл биш.