2010.09.21

С.Эрдэнэ: Намын удирдлага л юм бол хамтын хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийлэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны ээлжит хуралдааны талаарх байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан юм.

-Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйлстэй холбоотой асуудлаар тайлбар хийхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны хурал болж өн-гөрсөн. АН-ын дүрэмд заасан заалтын дагуу жил бүрийн гурав, есдүгээр сарын хоёрдугаар арав хоногт багтаан хуралдана гэж байдаг. Уг хуралдаа-наар хэлэлцэгдэх ёстой асуудлуудаа хэлэлцэж дууссан. Хуралдааны танхимд зарим гишүүдийн зүгээс Нийслэлийн АН-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал оруулж хэлэлцүүлэхээр болсон. Энэ нь намын дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байсан учраас тухайн үед асуудлыг сануулж байсан. Асуудлын гол нь хэрвээ хуралд бэлтгэгдэж орсон илтгэх асуудлаас гадуур асуудлыг заал буюу танхимаас хэлэлцэх асуудалд нэмэлт асуудлыг оруулахаар бол заавал төслийг бичгээр бэлдэж хурлын дарга, тэргүүлэгчдэд гардуулах ёстой. Харамсалтай нь тийм зүйл гардуулаагүй. Мөн тухайн хуралд оруулж буй төслийг хурлын дарга, тэргүүлэгчид хулээж аваад хуралдаанд танилцуулж улмаарсанал хураалт явуулахёстой. Мөн 10 минутынхугацаатай төслийн тайл-бар илтгэлийг хуралдаандтанилцуулах үүрэгтэйбайдаг. Энэ асуудлууд огт хийгдээгүй. Тэгээд ч өн-гөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд нийслэлийн намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж байсан. Хурлын хэлэлцэх асуудал дуусч, нэмэлт асуудал оруулж, дүрмийн бус шийдвэр raprax оролдлого хийсэн учраас хуралдааныг орхиж гарсан. Харин надад итгэл үзүулэх эсэх асуудлаар санал хураалт явуулж байгаа үйл ажиллагааг ерөнхийд нь ажиглаж үзсэн. Нийт 135 мандаттай гишүүн байхаас 101 хүн хуралд оролцсон. Тэгээд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 55 хүн санал хураалт өгсөн. Саналын хайрцагнаас 60 хуудас гарсан. Тэгээд энэ асуудал дээрээ тайлбар хийгээч гэж тооллогын комисст хандсан. Тайлбар хийж чадаагүй. Бид буруу бүртгэжээ л гэсэн. Хэрвээ гишүүдээ буруу бүртгээд санал хураалтын үйл явцад алдаа гарсан бол санал хураалт хүчингүй болох ёстой. Гэтэл санал хураалтыг хүчинтэй гэж үзсэн. Тиймээс та нар удаа дараа иймэрхүү журмын бус хурал хийсэн учраас хуралд оролцохгүй гэж албан ёсоор орхин гарсан. Зааланд 50-иад гишүүн үлдэж хуралдсан байна лээ.

-Магадгүй унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг байдлаар асуудалд хандаад байна уу?

-Энэ чинь анхнаасааҮндсэн хууль зөрчсөнл болсон гэдгийг намын удирдах дээд байгуул-лага болох ҮЗХ-ны хурлын үеэр байнга хэлдэг байсан. Магадгүй энэ маань олон хүнд таалагдаагүй байж болох юм. Гэхдээ энэ байр суурин дээрээ өнөөдөр ч гэсэн хатуу зогсоно. Биднийг хуулиа дээдэлсэн зарчмаар ажилла гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаа. Төрийн бүх байгууллагууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана. Хуулиас гадуур ямар ч үйлдэл хийхийг хатуу хориглодог. Тэгвэл Үндсэн хуулинд тодоос тод олонх болсон нам Засгийн газраа байгуулна, цөөнх болсон нь сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ гэсэн заалттай. Тэгвэл ямар нөхцөлд эвслийн буюу хамтарсан Засгийн газрыг байгуулж болдог вэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ. Нийслэлийн намын зөвлөлдөх хорооны хурал дээр тавьсан улстөрийн илтгэл маань магадгүй зарим хүмүүсийн эгдүү, дургүйг хүргэсэн бололтой. Мөн 2010 оны дөрөвдүгээр сарын 15 нд болсон 10 дугаар хурлын тогтоолыг хар л даа. Үүн дээр журмын заалт гэж тодорхой зүйл байгаа. Өнөөдрийн хувьд тамга тэмдэгтэйгээ зууралдаад албан тушаалдаа үлдэх гээд байх сонирхол надад алга. Ганцхан зүйлийг онцлон хэлэхэд 2006 онд Нийслэлийн Ардчилсан намыг хүлээж аваад хучтэй нам байлгахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүх-нийг хийж ажилласан. Тодорхой хэмжээнд улстөрийн амжилт гаргасан. Тиймээс Нийслэлийн АН-ыг эв, найртай битгий хоорондоо хуваагдаасай гэсэн чин хүсэлтэй явдаг. Тэгээд ч 10 дугаар сард миний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа. Үүнтэй холбогдуулаад намынхаа даргад өргөдлөө өгөхөөр бэлтгэж байсан. Нэгдүгээрт миний бүрэн эрхийн хугацаа дуусч байсан. Хоёрт АН-ын уйл ажиллагаа зогсонги байдалд орсон. АН-д шинэчлэл шаардлагатай байгаа учраас намын удирдлагын хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлэх бодолтой байсан. Гэтэл энэ албан тушаалыг дүрмийн бусаар авах оролдлого хийгдэж байгаа учраас үүнийг эрс эсэргүүцсэн. Энэ асуудлаар намын Хяналтын Ерөнхий хороо, нийслэлийн салбар хороодод өргөдлөө өгнө. Шийдвэр аль ч талд гар-даг байсан намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөнө. АН-ыг алдаатай үйл ажиллагаа, бодлого явуулж байна гэдэг үүднээс хамтын хариуцлага хүлээх зарчмаар албан тушаалаа өгнө. Түүнээс өнөөдөр намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хэн хэн нь хариуцлага хүлээхгүй, нийслэлийн намын дарга хамаагүй гэдэг ёс суртахуун байж болохгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.