Өнөөдөр  "ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР"
2018.10.16

Өнөөдөр "ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР"

НҮБ-ын ХХААБ-аас "Дэлхийн хүнсний өдөр"-ийг 38 дахь жилдээ "Өлсгөлөнгүй дэлхий-2030" уриатайгаар дэлхийн улс орнууд тэмдэглэж байна. 

Монголд Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ Blue sky-д зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва мэндчилгээ дэвшүүлж, хүнсний салбарын гинжин хэлхээнд ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүс "Нэг завин дээр сууж байгаа учраас нэгэн сэтгэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн Монгол улсдаа "Өлсгөлөнгүй дэлхий-2030" урианд нэгдэхийг уриалга болголоо.

Мөн энэ үеэр "Хүнсний аюулгүй аюулгүй байдал-Хүнсний экспорт" Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг судлаач, оюутан, Үлгэр жишээ фермер, "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний шилдэг оролцогч, ЕБДС-ийн сурагчдын дунд "Эссэ бичлэгийн уралдаан"-д шалгарсан сурагчид Шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

"ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР"-ийн үзэсгэлэн худалдаа яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Үзэсгэлэн 17 цаг хүртэл үргэлжилнэ.