Ё.Баатарбилэг 2018.10.16 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдөр НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.