Ч.Хүрэлбаатар 2018.10.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төслийн хуулийг өргөн барив

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төслийн хуулийг өргөн барив

Өнөөдөр /2018.10.17/ Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II” Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. 

Төслийн 1-р үе шатны үр дүн, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих зорилгоор 2-р үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрээр тохиролцжээ.

Төслийн зорилго нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сонгогдсон тусгай хамгаалалттай газар нутаг болон нийлмэл/холбоос нутгуудын (орчны бүс болон экологийн коридор, кластер) менежментийг бэхжүүлэх, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэж байгаа юм.

Төслийн нийт санхүүжилт 24.25 сая евро бөгөөд ХБНГУ-ын Засгийн газар 19.5 сая евро, Монгол Улсын Засгийн газар 13.3 тэрбум төгрөг гаргах ажээ.