Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид "ЭКО ДҮҮРЭГТ" зочиллоо
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН
2018.10.15

Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид "ЭКО ДҮҮРЭГТ" зочиллоо

 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор #Булган аймгийн #Гурванбулаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар өнөөдөр зочиллоо.

Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон бусад албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

“Эко дүүрэг”-тэй танилцах, туршлага судлах уулзалтын хүрээнд дүүргийн ИТХ-аас сумдын төлөөлөгчдөд зориулан #Монголын #Нутгийн#Удирдлагын #Холбоотой хамтран

-“ИТХ-ын “Төлөөлөгчийн манлайлал, бүрэн эрхээ чадвартай            хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд”
 -“Орон нутгийн төсвийн харилцаа, ИТХ-ын сайн туршлага”
 -“Төрийн байгууллагын уялдаа холбоо, хуулиудын хэрэгжилтэд тавих      хяналт”
-“Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.
#Сургалтыг МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав, тус холбооны сургагч багш Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт-Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, ХААИС-ийн Тэнхимийн эрхлэгч доктор, профессор С.Сайнбаяр нар удирдан явуулсан юм.

Хан-Уул дүүрэгт зочлох нэг өдрийн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн жишиг хороо болох #Нэгдүгээр хорооны үйл ажиллагаатай танилцуулж, харилцан туршлага хуваалцах эхлэлийг тавьсан юм.

Дашрамд сонирхуулахад Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 төлөөлөгчтэй бөгөөд 6 багтай аж. 

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 10 сарын байдлаар 3 аймгийн 5 сумтай хамтран ажиллах, харилцан сайн туршлага хуваалцах ажлыг хийгээд байна.