Б.Ганхуяг О.Баасанхүү 2018.10.18 | Eagle.mn

О.Баасанхүү: Бүх хүүхдэд 1072 хувьцааны эрхийг олго

О.Баасанхүү: Бүх хүүхдэд 1072 хувьцааны эрхийг олго

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2010 оноос хойш төрсөн бүх хүүхдүүдэд 1072 хувьцааны эрхийг олгохыг шаардлаа. 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Ингэхдээ 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн иргэдэд олгохоор болсон билээ. 

Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Бид 2012 оны дөрөвдүгээр сараас оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцаа олгох боломжтой гэж тооцоолж байгаа. Монголын хөрөнгийн бирж дээрээ Тавантолгой хувьцаагаа арилжаалж эхэлсний дараагаар иргэд хувьцааг их хэмжээгээр борлуулах магадлалтай. Тиймээс хувьцааны үнэ унах эрсдэлтэй. Тиймээс бид олон санхүүгийн гарц гаргалгааг зохицуулж байна.  Мөн өвлүүлэх болон шилжүүлэх асуудал нь Монгол Улсын хэмжээнд ямар хууль дүрэм хэрэгждэг тэр шалгуураар л явагдана" гэж ярьжээ.