Зүүн бүсийн салбаруудын уулзалт өдөрлөг Хэнтийд боллоо
2018.10.15

Зүүн бүсийн салбаруудын уулзалт өдөрлөг Хэнтийд боллоо

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд ММНБИ-ийн Зүүн бүсийн салбаруудын гишүүдийн уулзалт-өдөрлөг Хэнтий аймагт боллоо. Өдөрлөгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Налайх, Багануур салбарын 100 орчим гишүүн оролцлоо.

Уулзалт өдөрлөгөөр ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин, гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхбилэг, Л.Батцэнгэл нар оролцож “ММНБИ-ийн удирдах зөвлөлийн 2018 оны ажлын явц”, “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ирээдүйн чиг хандлага, өөрчлөлт, шинэ ойлголтууд”, “ММНБИ-ийн үйл ажиллагаа, цаашдын зорилт”, “МНБ-ийн ёс зүй” сэдвүүдээр мэдээлэл хийж, гишүүдтэй чөлөөт уулзалт хийлээ.

Энэ үеэр ММНБИ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, манлайлагч зарим гишүүдийг ММНБИ-ийн шагналаар шагналаа.

Салбаруудын дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, Хэнтий салбарын баг түрүүлж Зүүн бүсийн салбаруудын шилжин явах цом хүртлээ.