Ц.Даваасүрэн 2018.10.18 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Ядуурлын гол учир шалтгааныг хайна гэвэл Төв Банкнаас хайна

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. 

Жил бүр мөнгөний бодлого хэлэлцэх үеэр би нэг асуултыг асуудаг. Өнөөдөр 10 дах жилдээ асууж байна. Энэ бодлого өөрчлөгдвөл бид ядуурал, энэ өнөөдрийн асуудлаас жаахан ч гэсэн шийдэгдэх байх.  Мөнгөний бодлогын хүрээнд ийм ийм хөтөлбөрийг хэрэгжүүлээд, ингэж амжилтад хүрлээ гэж яг хэлж чадах уу? ноолуур хөтөлбөр бол үр дүнгээ өгсөн. 

Валютын ханш бүүр эзэнгүй боллоо. Монгол банк жил бүр л зах зээл зохицуулна гэдэг...уг нь Монгол төгрөгийг чангаруулах бодлого Монгол банк дээр л байх ёстой. Хар гар зохицуулна гээд 30 жил явлаа, ард түмний тал нь ядуурлаа. 2012 онтой харьцуулбал 70-80 хувь уналаа шүү дээ.  Ядуурлын гол учир шалтгааныг хайна гэвэл Төв Банкнаас хайна. Валютын ханшыг барьж чадаагүйгээс.