Цогзолмаа.Ц 2018.10.19 | Vip76.mn

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хорооны хурлаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа. 

Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 16-ны өдөр хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авлаа.

Үүний дараа байнгын хорооноос гаргасан анхны хэлэлцүүлгээр батлах саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.