Д.Оюунхорол 2018.10.18 | Vip76.mn

Д.Оюунхорол: Итгэлийн зээлийг бий болгож, иргэддээ туслах хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Монголбанк сайн ажилласан. Эдийн засагт байгаа зарим нэг өөрчлөлт бол олон шалтгаантай. 2016 онд сонгуульд нэр дэвшээд явж байхад эдийн засаг ямар байсныг бид мэднэ. Харин Засгийн газар, Монголбанк хамтран ажилласны үр дүнд маш их таатай үзүүлэлтүүд гарч ирсээр байна. Надад нэг ч ашиг сонирхлын зөрчил Монголбанкинд байхгүй. Цаашид Монголбанк Итгэлийн зээл гэгчийг бич болгооч ээ гэж би өнгөрсөн жил ярьж байсан. Манай 2 хөрш энийг маш амжилттай хэрэгжүүлж байна. Энэ асуудлыг мөнгөний бодлоготоо оруулж өгөөч ээ. Монголчууд 5 ханатай гэрээсээ өөр барьцаанд тавих зүйл байхгүй байна.”