Д.Тэрбишдагва 2018.10.18 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Гадаадын хөрөнгө оруулалтыг Монголын банкаар дамжуулдаг болох ёстой

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Монголбанкны бодлого Засгийн газартайгаа уялдах ёстой. Монголбанк ханш, инфляци, валютын нөөцийн тухай л ярих ёстой. Ингэхдээ хэдэн хувиар нь хариуцах ёстойг хэлээрэй. Ер нь Засгийн газар, Монголбанк хамтарч орж ирээд Мөнгөний бодлогоо яриах ёстой юм байна шүү. Эдийн засаг дэлхий нийтээр хямрал гээд яриад байдаг. Монголд ч ялгаагүй. Харин энэ дундаас Монголчууд хожих боломж байна. 2 хөрштэйгээ своп хэлцэл хийх боломжтой. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын санхүүжилтийг заавал Монголын банкны дансаар нь дамжуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.”