Б.Баттөмөр 2018.10.18 | Vip76.mn

Б.Баттөмөр: Зээлийн хүүг бууруулах стратеги дотор их гутранги тоонууд байна

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж орон тооны бус зөвлөл байдаг. Одоо төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэлээ ярьж байна. Гэтэлд нэгдсэн хөгжлийн бодлого төлөвлөлт алга байна. Үүнийг хэзээ хийх вэ? Терроризм, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой томоохон “хар үүл” Монголын дээр яваад байгаа. Үүнийг анхаараарай. Хар саарал жагсаалтанд орвол Монгол улсын эдийн засаг нам зогсоно шүү. Зээлийн хүүг бууруулах стратеги байна. Энд байгаа тоонууд их гутранги байна. 5-6 жилийн хугацаанд хэрэгжихээр. Үүнийг идэвхижүүлмээр байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай Монголбанкнаас яриад эхэлсэн. Энэ бол маш сайн ажил. Энэ тухай хуулиа оруулж ирж батлуулаарай. ”