Ж.Мөнхбат 2018.10.19 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Ц.Нямдорж сайд 4 тэрбум төгрөгөөр шинэ контор барьж тансаглахаа болиод хүүхдүүдэд мөнгийг нь өгөөч

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжид авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг Ж.Мөнхбат хууль санаачлах болсон үндэслэлээ "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх нь зөв гэж үзсэн хуулийн төслийг хамтран санаачилсан. Энэ бол олон улсын жишгийн дагуу л явж байгаа. Энэ мөнгө иргэдэд хэрэгтэй байгаа. Хүсэлт гаргасан гэдэг нь яг хэрэгцээтэй хүмүүст нь өгнө гэсэн үг юм" хэмээн тайлбарлалаа.