Д.Тэрбишдагва 2018.10.19 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Цаашид хавтгайрсан халамжаасаа татгалзах хэрэгтэй

Д.Тэрбишдагва: Цаашид хавтгайрсан халамжаасаа татгалзах хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөл санаачлагчидаас асуулт асуулаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа илэрхийллээ

Хэлсэн ярьсан, амласандаа хүрдэг байсан бол ийм хууль оруулж өгөх хэрэггүй л байсан л даа. Нам болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 хувь өгнө гэчихсэн байгаа шүү дээ. Гишүүд аргаа бараад хуулийн төсөл өргөн барьж байна. Тиймээс өгөхөөс өөр арга байхгүй. Нөгөө талаасаа хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа мэт, энэ мөнгө л байхгүй бол амьдрал зогсчихож байгаа мэтээр АН ярьдаг. Тийм биш шүү дээ. Ер нь цаашид хавтгайрсан халамжаасаа татгалзаж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилтай орлоготой иргэдийг л бий болгохын төлөө ажиллах ёстой. 

Сүүлийн үед С.Чинзориг сайдын амнаас ОУВС гэдэг л үг гардаг болж. Үнэхээр сүүлийн 28-29 жил зээл, тусламжид анализ хийх хэрэгтэй байна. Би энэ судалгааг хийж байна.