С.Чинзориг 2018.10.19 | Vip76.mn

С.Чинзориг: Засгийн газар хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө өгөхийг дэмжихгүй байгаа

С.Чинзориг: Засгийн газар хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө өгөхийг дэмжихгүй байгаа

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөл санаачлагчидаас асуулт асуулаа.

Тус хуулийн төслийг 2 үндэслэлээр Засгийн газар дэмжих боломжгүй хэмээн үзсэн юм. Яагаад дэмжээгүй талаар НХХ-ийн сайд С.Чинзориг тайлбарласан өглөө. 

Нэгдүгээр, энэ хуулийн төсөл Хууль тогтоомжийн төсөл боловсруулах шаардлага, хууль зүйн хүрээнд нийцээгүй

Хоёрдугаар, УИХ-ын 40 тогтоолоор, 2 чиглэл Засгийн газарт өгсөн. нэгт, Нийт өрхөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эсэхийн судалгаа ав, тэгээд үүн дээрээ үндэслэн ОУВС-тай зөвшилцөн УИХ-д оруулж ир, Хоёрдугаарт, Засгийн газрын ҮА хөтөлбөрт туслах, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэсэн зорилтыг хангаж ажиллах гэсэн байгаа. Одоо энэ өргөн барьсан тогтоолын төсөлд яг ийм агуулгатай заалттай байгаа.

Өмнө нь УИХ хэдэн сарын өмнө яг ийм заалттай тогтоол гаргасан учраас дахин ийм тогтоол гаргах шаардлагагүй хэмээн үзэж байна. Өнөөдөр Засгийн газар нийт хүүхдийн 80 хувьд мөнгийг өгч байгаа. Засгийн газар 100 хувь өгөхийн төлөө ажиллаж байгаа. Тиймээс дахиж ийм тогтоол гаргах шаардлагагүй байгаа. Хүсэлт гаргасан хүүхдэд гэхээр халамжийн Зорилтод гэдэг агуулгатай зөрчилдөх гээд байна.