М.Билэгт 2018.10.19 | Vip76.mn

М.Билэгт: Валютын биржийг Монголбанк хяналтандаа авах ёстой

М.Билэгт: Валютын биржийг Монголбанк хяналтандаа авах ёстой

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт төсөл санаачлагчдаас хэд хэдэн асуулт асуусан юм.

Энэ хэрэгтэй хууль байна. Ер нь энэ хууль батлагдсанаар валютын хадгаламжийг зохицуулах уу? үүнийг зохицуулаагүйгээс хадгаламж ихсээд, нөөцөд нөлөөлөөд байгаа юм биш үү?

Зэрэгцээд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль өргөн баригдсан байгаа. Энэ 2 хууль ямар ялгаатай вэ?

Мөн Монголын хамгийн том хөрөнгө оруулагч нар болох газрын баялгийг авч байгаа хөрөнгө оруулагчид Монголын банкаар дамжих уу?  хэмээн асуулаа.


Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.

Мөн М.Билэгт гишүүн хуулийн төсөл дээр саналаа хэллээ.

Тэрээр,  Энэ хуулийн сайн хууль гарах ёстой. Үүнд найдаж байна. Зориудаар хэлэхэд, Монголбанкны гол үүрэг үндэсний мөнгөн тэмдэгт, монгол төгрөгийнхөө тогтвортой байдлыг хангах гол үүрэгтэй. Тиймээс валютын бирж ажиллуулах зөвшөөрлийг Монголбанк хяналтандаа авах ёстой. Ер нь СЗХ гэж маш хариуцлагагүй байгууллага байна. Хадгаламжийн хүү өсөхөд тэдний ажил их нөлөөлж байгаа шүү.