2018.10.19

Ц.Даваасүрэн: Төвбанкаар гэхгүй Монголд байршилтай арилжааны банкаар дамжина гэх нь зүйтэй

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголбанк гэхгүйгээр Монголд байршдаг банк гэх нь зөв гэсэн саналыг хэллээ. 

Тэрээр, 

Өмнө нь ийм хууль санаачлаад, УИХ зуун хувь дэмжсэн. Энэ хуулиар Монголын Банкаар дамжуулж байя гэдэг шийдвэр гаргасан юм. Төв Банк гэхээр учир дутагдал бий. Яагаад арилжааны банкаар дамжуулъя гээд байгаа вэ гэхээр? 

Хямд хүүтэй гэдэг нөхцөл байгаа. Үүнийг захиргаадалтаар хийх боломжгүй. Тэгэхээр гаднын хямд хүүтэй, эх үүсвэртэй банкнуудыг оруулж ирж байж л шийднэ. Тэр гадны Банкуудыг бид бас захиргаадаж оруулж ирж чадахгүй. Тэд ашиг л хөөж орж ирнэ. Оюутолгой, Тамсаг зэрэг том мөнгүүд Монголын банкуудаараа дамждаг болох юм бол тэдгээр гадны банкууд ороод ирнэ.

Тэгэхээр Төвбанк гэчих юм бол гадны банкууд орж ирэхгүй шүү дээ. Тийм учраас хуулийн төслийг Монголд байршилтай арилжааны банкаар дамжина гэж оруулах хэрэгтэй. Ингэж байж урсгал явагдана.