О.Баасанхүү 2018.10.19 | Vip76.mn

О.Баасанхүү: Хүсэлт гаргасан хүүхдэд мөнгө өгнө биш хүүхэд бүртээ өгмөөр байна

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

 Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Хүүхдийн мөнгө олгох нь зөв. Харин олгох мөнгөний эх үүсвэрийг үр дүнгүй зарцуулж байгаа ажил, хэдэн дэд сайд нарыг цомхотгоход л гараад ирмээр харагдаж байна. Харин хуулийн төсөлд байгаа хүсэлт тавьсан хүүхэд бүр гэдгээсээ татгалзаад хүүхэд бүрт гэж өөрчлөх хэрэгтэй. Энэ нь үндсэн хуулиар олгосон үл ялгаварлах тухай заалтыг зөрчөөд байна. Хүсэхгүй нэгэн нь өөрийн хүсэлтээ гаргаад болино л биз. Угаасаа МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт олгох мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж заасан. Тэрийг хэрэгжүүлнэ гэж байна. Тэр мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй л байгаа биздээ. 13 тэрбум бол хүүхэддээ өгөхөд бага мөнгө биш. Ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгомоор байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 330 мянга байна. Гэтэл ахмадын тэтгэвэр тэрнээс ч дор 280 мянган төгрөг байна. Энийгээ өөрчлөх нэмэх хэрэгтэй байна шүү.”