Л.Мөнхбаатар 2018.10.22 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Цагдаагийн газрын хамт олон цомын эзэд боллоо

Цагдаагийн газрын хамт олон цомын эзэд боллоо
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Хөвсгөл аймагт бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл хөгжил сантай хамтран “Хөвсгөл цом –2018” тэмцээн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж баг тамирчид идэвхтэй хамрагдсанаар тэмцээний чансааг улам өндөр болгож байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Тэмцээнд багийн дүнгээр аймгийн Цагдаагийн газар тэргүүлж цомын эзэн боллоо.

“Хөвсгөл цом-2018” сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн, үндэсний шагайн харвааны тэмцээн, 128 шатарчны тэмцээн, ширээний теннисний тэмцээн, “Хөвсгөл марафон-2018” тэмцээнүүдийг  аймгийн төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд зохион байгуулж  тэмцээнүүдэд нийт 1000 гаруй тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.

Б.Гантуяа

Эх сурвалж: http://khuvsguliinungu.mn/news/16/single/416