Б.Батзориг 2018.10.22 | Montsame.mn

Б.Батзориг: Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангана

Б.Батзориг: Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангана

Энэ жил манай улс га-гаас авах ургацын хэмжээ өссөнийг салбарын яамнаас мэдээлж байна. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8.48 центр үр тариа хураан авч байсан бол энэ онд нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авчээ.

Одоогийн байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж нийтдээ 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай,  12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 98.8 хувийн явцтай байна.

7 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэн орсон бороо, мөн 9 дүгээр сарын эхэн, дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд оржээ. Үүний  30 орчим мянган га нь ногоон тэжээл рүү шилжсэн байна. Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ ОБЕГ-т өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээл авах тухай санал хүргүүлжээ.

"Хэдийгээр байгаль, цаг агаараас шалтгаалсан хэд, хэдэн  хүндрэл гарсан ч улсын хэмжээнд нөлөөлөхүйц хохирол учраагүй. Улаанбуудай, төмсөө дотооддоо 100 хувь хангана" хэмээн ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг онцлов.